CWMONGOLIA

Бидний тухай

Манай байгууллага 2006 онд байгуулагдсан цагаас хойш өөрийн орны голлогч үйлдвэрүүдтэй амжилтай хамтран ажиллаж ирлээ. “Си Даблью Эм Жи Эл” ХХК нь дэлхийн нэр хүндтэй брэндүүдийн албан ёсны төлөөлөгчөөр ажиллаж, хөдөлмөр, хамгаалалтын хувцас, хэрэгсэл мөн бартаат зам болон бүх төрлийн гадаргуу дээр ажиллах хүчин чадалтай, сэрээт болон сумт ачигч, хүнд даацын тоног төхөөрөмжийг нийлүүлдэг. Бид салбартаа тэргүүлэгч Европ, Хойд Америк ба Азийн олон тооны үйлдвэрлэгч компанитай найдвартай түншлэлийг бий болгож, албан ёсны төлөөлөгчөөр олон жилийн турш тогтвортой, тасралтгүй өсөлтийг эрэлхийлэн ажиллаж байна. “Си Даблью Эм Жи Эл” ХХК нь олон улсын аюулгүй байдлын стандартад нийцсэн чанартай бараа бүтээгдэхүүн нийлүүлэхээс гадна эрэлт хэрэгцээтэй сургалт, техникийн үйлчилгээ зохион байгуулдаг бөгөөд энэ нь өөрийн улсын хэмжээнд үйлдвэрлэлийн аюулгүй ажиллах орчныг сайжруулахад зохих хувь нэмэр оруулдаг, чухал ханган нийлүүлэгч юм. ШУДАРГА байдал. Бид холбогдох хууль тогтоомж, дүрэм журам, шаардлага, стандартын дагуу ажиллах нь манай байгууллагын гол зорилго билээ. Мөн бид бизнесийн ёс зүйг хэрэгжүүлж, хахуульгүй, авилгын бус зарчмаар үйл ажиллагаа явуулдаг болно.

Бидний үнэт зүйлс

Ёс зүй

Бид холбогдох хууль тогтоомж, дүрэм журам, шаардлага, стандартын дагуу бүрэн хүчээ дайчлан ажилладаг.
Бид бизнесийн ёс зүйг баримталж, үйл ажиллагаагаа хээл хахуульгүй, авлигагүй зарчмаар явуулдаг.

Хүндлэл

Үйлчлүүлэгчид, түншүүд, хамт олон, хүрээлэн буй орчин, нийгэм

Бид ажилчдынхаа аз жаргалын үнэт зүйлсийг бий болгодог

Гарамгай

Бид үйлчлүүлэгчдийнхээ хүлээлтийг даван ажиллахын тулд шаргуу, үнэнч шударгаар ажилладаг

Since its incorporation in 2006, CW MGL successfully serves divers industries in Mongolia. The company supplies various safety & security products, machinery and equipment by partnering with world renowned brands.

Бидний түншүүд