CWMONGOLIA
Дэлхийд тэргүүлэгч “Manitou” брэнд нь бартаат зам болон бүх төрлийн гадаргуу дээр ажиллах хүчин чадалтай сэрээт өргөгчийн анхлан зохион бүтээгч юм. Мөн үүнтэй холбоотойматериал боловсруулах, өргөх тавцан гэх мэт иж бүрэн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч гэдгээрээ олон улсад хүлээн зөвшөөрөгджээ. “Manitou” групп нь хөдөө аж ахуйбарилга, уул уурхайн салбарт ашиглах, өргөх, газар шорооны ажил гүйцэтгэх тоног төхөөрөмж үйлдвэрлэх чиглэлээр мэргэшсэн Франц улсын компани юм. Үргэлжилсэн инновацид суурилсан 60 гаруй жилийн туршлагатай “Manitou” брэнд нь аюулгүй байдал, тав тух, гүйцэтгэлийн өндөр түвшинд таны бүх шаардлагыг хангасан эргономик ба ажиллахад хялбар машинуудыг санал болгодог бөгөөд үүний үр дүнд ил ба далд уурхайн урт хугацааны түнш байж чадна. Үйлдвэрлэлийн талбай барихаас эхлээд түүнийг сэргээх хүртэл, эдгээр нь аюулгүй, өндөр гүйцэтгэлтэй, үр дүнтэй шийдлүүдийг танд санал болгох болно.
Bishamon BS цувралын хүнд даацын сэрээт ачигч нь хэрэглэхэд хялбар, бат бөх байдлаараа дэлхий дахинд танигдсан билээ.Уг сэрээт ачигч нь бусад брэндийн төхөөрөмжтэй өрсөлдөх чадвараараа дээгүүр эрэмблэгдэг бөгөөд ажлын бүтээмжийг дээшлүүлэх гол онцлог шинж чанартай юм.Bishamon брэндийн сэрээт ачигч нь ачааг хурдан хугацаанд хялбархан зөөвөрлөхөд зориулагдан үйлдвэрлэгдсэн. Дээд зэргийн чанартай эд анги, дэвшилтэд техник, технологийн ашиглан үйлдвэрлэгдсэн учир Bishamon's BS Series сэрээт ачигч нь таны бизнес дэх хамгийн зөв хөрөнгө оруулалт байх болно.